Өнгөрсөн долоо хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 31 осол, мөргөлдөх хэлбэрээр 28 осол, онхолдох хэлбэрээр 2 осол, унадаг дугуйтай холбоотой 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад зам тээврийн ослын дуудлага 13,1хувиар, зам тээврийн ослын дуудлага 22 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 23 хувиар, явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 6 хувиар тус тус өссөн бол ослын улмаас гэмтсэн хүний тоо 15,6 хувиар, мөргөлдөх хэлбэрээр гарсан осол 6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Мөн дулааны улирал эхэлж залуу жолооч нар шөнийн цагт нийслэлийн гудамж замд хурд хэтрүүлэх, дрифт хийх зэргээс шалтгаалан шөнө тэр дундаа 22:00-05:00 цагийн хооронд зам тээврийн осол, хэргүүд бүртгэгдэж байна.