Байгалиа хамгаалахад иргэн бүр ҮҮРГЭЭ ухамсарлаж, ХАНДЛАГАА өөрчилцгөөе!



ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран Дэлхийн байгалиа хамгаалах өдрийг угтаж, улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” аяныг энэ сарын 15-ны өдөр эхлүүлэн  амжилттай зохион байгуулж байна.  
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд нэгдсэн аяныг зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой.  Учир нь байгаль орчны эсрэг гэмт хэрэг сүүлийн 2 жилд өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ гэмт хэргийн тоог бууруулж, урьдчилан сэргийлэхийн  төлөө төрийн байгууллагууд хамтарч ажиллаж байна.
Энэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 аймгийн БОАЖГ, хамгаалалтын захиргаад, сав газрын захиргаадад хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уриалга дэвшүүлж, орон нутгийн иргэддээ мэдээлэл өгөхийг даалгаж, орон нутгийнхаа цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллахыг үүрэг болгосон аж.
ЦЕГ-аас Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах сэргийлэх хэлтсийнхнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, гол ус аа хайрлан хамгаалах, хулгайн мод, хулгайн ан, ховор ургамлыг түүхээс татгалзах, хариуцлагагүй уул уурхай эрхлэхгүй байхыг уриалсан мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэн ажиллаж байна.
Дашрамд дурдахад цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг  байгаль орчныг бохирдуулах, ашигт малтмал хууль бусаар олборлох, хайх, ашиглах, хууль бус ан агнах, хууль бусаар мод бэлтгэх, химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах зэрэг 5 төрлөөр шалгаж байгаа аж. 
Байгаль хамгаалах бол зөвхөн төрийн байгууллагуудын хийх ажил биш иргэн бүрийн үүрэг гэдгийг ухамсарлаж, иргэд маань хандлагаа өөрчилж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй.  

Тиймээс иргэн бүрийг  байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна


 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ