БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Хоум Плазагийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, гүүрийн барилгын ажлыг эхлүүлсэн.
Тэгвэл дараагийн ээлж буюу Олимпийн гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг зургадугаар сарын 11-ний өдөр буюу Даваа гарагийн 05.00 цагаас эхлэн автозамын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.
Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч та Энхтайвны өргөн чөлөө, Нарны Зам, Юнескогийн гудамж буюу Буянгийн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-наас зөвлөж байна.