УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Аз жаргалын өгөгдөхүүн нь эрүүл мэнд



Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гадаад харилцааны сайд,  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Багануур дүүрэгт ажиллалаа.  Тус  дүүргийн Эрүүл мэндийн төв байгуулагдаад 40 жилийн хугацаа өнгөрчээ. Анх гурван гэртэй, гурван мэргэжилтэнтэй байгуулагдаж байсан тус төвийнхөн салбартаа тэргүүлж байна. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 40 жилийн ойн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож, хүндэтгэлийн үг хэллээ.  Тэрбээр “  Би эмч хүний хүүхэд. Миний ээж Монгол Улсын гавьяат их эмч Цэнд гэж хүн байлаа.  Миний гэр бүлийн хүн  эмч. Тэгэхээр миний хувьд энэ салбартаа ихээхэн ойрхон юм. Монгол Улсад сүүлийн жилүүдэд олон ахицтай хөгжил гарсны нэг бол боловрол, эрүүл мэндийн салбарт гарсан өөрчлөлт шинэчлэлт.  Ард иргэдийнхээ төлөө өдөр шөнийг ялгалгүй ажиллаж хөдөлмөрлөж яваа эмч, эмнэлгийн ажилтнуудаараа бахархахгүй байхын аргагүй. Эрүүл хүн аз жаргалтай байдаг. Аз жаргалын өгөгдөхүүн нь эрүүл мэнд гэж боддог. Тиймээс улс эх орны цаашдын хөгжил, бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмрийн том ачааг эмч нар үүрэлцдэг. Нэг эмчийг бэлтгэхэд төсвөөс хэчнээн их хөрөнгө шаарддаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Маш урт хугацаанд боловсон хүчин бэлтгэгддэг. Тэгэхээр эмч, эмнэлгийн ажилтнууд ажлын байран дээрээ гараад ямар их хариуцлага үүрэх нь ойлгомжтой. Өнөөдрийн нөхцөлд дотооддоо эмнэлгийн боловсон хүчин бэлтгэж байгаа хэдий ч гадаадад бэлтгэдэг байсан тогтолцоо багассан. Тиймээс миний хувьд Багануур дүүргээс сонгогдсон гишүүнийхээ хувьд гадаад орнуудын эрүүл мэндийн салбарынхантай илүү харилцаа тогтоож, эмнэлгийн мэргэжилтнүүдээ гадаадад суралцуулах боломжийг судалж байна.  Эхний ээлжид Израил улсын эмнэлгийнхэнтэй энэ асуудлаар ярилцаж байгаа.  Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх. Багануур дүүргийн хувьд Мон химийн үйлдвэрлэл явагдаж байгаад талархалтай хандаж байгаа. Би тэдэнтэй уулзаж ярилцаад зах зээлийг нь тэлж өгөх тал дээр санал нэгдсэн. Ингээд дөнгөж сая шагнуулсан бүх эмч, мэргэжилтнүүддээ баяр хүргээд, энгэр дээрээ зүүсэн шагнал чинь та бүхний аварсан амь,  эрүүл болгосон биеийнх нь тоо шүү гэдгийг хэлмээр байна” гэсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тус дүүргийн 2, 4 дүгээр хорооны сонгогчидтой уулзав. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд түүнийг сонгогчидтойгоо эргэх холбоотой ажилласан гэдгийг сонгогчид  онцлон хэлж байв.  Сонгогчдынхоо санал бодлыг сонсч, тэдэнд тулгарсан асуудлыг шийдэхэд сэтгэл тавьж ажилладаг гэж байлаа. Энэ удаа  Д.Цогтбаатар гишүүн Багануур дүүргийн хоёрдугаар хороонд орчин үеийн хөгжмийн өсгөгч,  иргэн О.Буяндэлгэр охины эмчилгээний зардалд мөнгөн хандив өглөө.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ