Ц.Амарсанаа: Солонгосын ХАБЭА-ын дэвшилттэй талуудыг барилгын салбарт нэвтрүүлж ажиллах хүсэлтэй байна



Солонгос улсын Барилгын технологи, боловсролын институтийн /KICTE/ захирал Jeon Byeong Kuk тэргүүтэй албаны хүмүүс Барилгын хөгжлийн төвд зочлов.

Барилга бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж буй орны барилгын салбарын мэргэжлийн байгууллагын хувьд манай улсын барилгын салбарын төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах харилцан туршлага судлах, хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт боллоо.
Уулзалтад БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа KICTE-ийн захирал Jeon Byeong Kuk, KICTE-ийн төлөөлөгчид болон Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд оролцов.

Ц.Амарсанаа: Солонгосын  ХАБЭА-ын дэвшилттэй талуудыг барилгын салбарт нэвтрүүлж ажиллах хүсэлтэй байна Arslan.mn

Энэ үеэр KICTE болон Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагааг харилцан танилцуулж, Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр туршлага солилцож хамтран ажиллах боломжуудын талаар болон Монголын талаас инженер техникийн ажилтнууд, салбарт ажиллах мэргэжилтнүүдийг Солонгос улсад сургалтад хамруулах зэрэг асуудлуудыг онцлон ярилцлаа.

KICTE захирал Jeon Byeong Kuk Монголд анх удаа айлчилж ирлээ. Монгол улс, тэр дундаа барилгын салбарын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаадаа баяртай байна. Цаашид олон талаар хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ.

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа хэлсэн үгэндээ бид барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангуулж, мэргэжлийн осол гэмтлийг бууруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. ХАБЭА-н чиглэлээр болон, техник технологи, сургалтын системийн шинэчлэлт зэрэг дэвшилттэй талуудыг Монголын барилгын салбарт нэвтрүүлж ажиллах хүсэлтэй байна. Мөн салбарын инженерүүдийг Солонгос улсын барилгын салбарын хөгжилтэй биечлэн танилцаж, туршлага судлах, сургалт, хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх тал дээр дэмжиж, салбарын хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг цаашид танай байгууллагатай уялдаа холбоотой хамтран ажиллах бүрэн боломжтой гэлээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ