“Улаанбаатар смарт карт” ХХК-ий зүгээс нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьтай уялдуулж, цахим карт борлуулах, цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг шат дараатайгаар үйлчилгээний байгууллагуудтай хамтран хийж байна. Үүний нэг нь тус компаниас Имарт, Скайтел, Тэнгис кино театртай хамтарсан нийтийн тээврээр зорчих илүү ухаалаг "ИПОЙНТ" цахим картыг худалдаанд гаргалаа.
Тус картыг ашиглан худалдан авалт хийх, утасны төлбөр төлөх, кино үзэхдээ оноо хуримтлуулан тус оноогоор нийтийн тээврээр үйлчлүүлэх, утасны төлбөр төлөх боломжтой бөгөөд Имарт, Скайтелын салбаруудаас худалдан аваарай.
ИЛҮҮ УХААЛАГ болсон ИПОЙНТ карт ухаалаг хэрэглэгч таны сонголт байх болно.