Наадмын шагийн тасалбар 150 мянган төгрөгийн үнэд хүрчээ



Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбар энэ сарын 7-ноос буюу өнгөрсөн бямба гаригаас худалдаалагдаж эхэлсэн. Наадмын тасалбарыг Нийслэлийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” экспо, “Оргил” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвөөр борлуулсан ч өдөртөө дууссан юм. Албаны хүмүүсийн хэлж буйгаар нэг төвд 2000 тасалбар хүргүүлсэн аж. 

Наадмын багц тасалбарын үнэ нэмэгдээгүй 16-24 мянган төгрөгийн үнэтэй хэвээр байсан хэдий ч өнөөдөр хэдийнээ шагийн үнэд хүрчээ. Учир нь нэг сая 500 мянган хүн амтэй нийслэлд ганцхан байдаг Төв цэнгэлдэх хүрээлэн нь 10 мянган хүний суудалтай.  Суудлын тоо хангалтгүйн улмаас наадмын тасалбарыг өндөр үнээр дамлан зарах явдал энэ жил ч давтагдлаа. Энэ жилийн наадмын шагийн тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэд хүрчээ.

Наадмын тасалбарыг онлайнаар худалдаанд гаргахыг иргэд санал болгодог ч баяр наадам зохион байгуулах хорооныхон боломжгүй хэмээн мэдэгдсэн юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ