Авто замчдын гудамжийг XIII хороололтой холбосон Сэлбийн түр гүүр ашиглалтад оржээ



Авто замчдын гудамжийг 13 дугаар хороололтой холбох Сэлбэ голын түр гүүр өчигдөр орой 20:00 цагт ашиглалтад орлоо. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө, Авто замчдын гудамжны хөдөлгөөний ачааллыг багасгах зорилготой. Уг гүүрийн барилгын ажлыг 2018 оны тавдугаар сард эхлүүлээд байсан юм.

Сэлбийн түр гүүр нь 7 метр өргөн, 30 метр урт, явган хүний зам, 2 урсгалт замтай хийгджээ.

Авто замчдын гудамжийг XIII хороололтой холбосон Сэлбийн түр гүүр ашиглалтад оржээ undefined

Түр гүүрийн ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ хамтран гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Б.Жаргалдүүрэн инженер хяналт тавин 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ. Гүүр орчмын оршин суугчид баригдах явцад дуу чимээтэй гэж гомдоллож байсан ч одоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

УБЗЗАГ ОНӨААТҮГ-ийн ажилтнууд үргэлжлүүлэн Яармагийн гүүрний ажилд орох тухайгаа хэлж байв.

Замын цагдаагийн гүүрэн гарц барих ажилтай холбогдуулан Олимпийн гудамжийн замын хөдөлгөөнийг хаагаад байгаа. Харин замын хөдөлгөөнд оролцогчид Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам, Нарны зам, Юнескогийн гудамж (Шангрилагийн зүүн урд уулзвараас зүүн тийш 13 дугаар хорооллын дунд зам), Авто замчдын гудамж (103-аас урагш “Улаанбаатар Буян” компанийн зүүн талаар гарах зам), Элчингийн гудамж (Шангрилагийн зүүн хойд уулзвараас зүүн тийш), мөн Сэлбэ гол дээгүүр 13 дугаар хороолол руу гарах шинээр баригдсан түр гүүрээр зорчих боломжтой.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ