ТАШКЕНТ. /KAZINFORM/. Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовын бие маш хүнд байна гэж тус улсын Сайд нарын танхим мэдэгдлээ.
Сануулан дурдахад, өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт тус улсын Ерөнхийлөгч Ислам Абдуганиевич Каримовын тархинд нь цус харван эрчимт эмчилгээнд орсон юм.
Тус улсын Засгийн газраас өнөөдөр гаргасан мэдэгдэлд “Хүндэт ард иргэд ээ! Та бүхэнд дуулгах таагүй мэдээ байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсын ерөнхийлөгчийн биеийн байдал эрс дордлоо” гэжээ.