Хэвлэлийнхэнд хаяглах биш, эзэнд нь өг Ц.Одонтунгалаг дарга аа?



2018 оны 9 сарын 04

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 4-ний өдөр Нийслэлийн Засаг даргын орлогчид нийтийн тээврийн үйлчилгээний талаар албан бичиг явуулжээ. Гэвч өнөөдөр бичсэн уг албан бичиг нь зохих эзэндээ хүрэхээсээ өмнө зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавигдсан байх юм. Төрийн ажлыг хариуцлагатай гүйцэтгэхийн тулд эхлээд эзэнд нь хүргэж, дараа нь үр дүнгийн талаар санал бодлоо солилцмоор санагдах. Харамсалтай нь өнөөдрийн төрийн ажлын үйл явц нэг иймэрхүү байдлаар явж улстөржилтийг эрхэм дарга нар өөрсдөө үүсгээд буйд иргэд бухимдалтай байна.

Хэвлэлийнхэнд хаяглах биш, эзэнд нь өг Ц.Одонтунгалаг дарга аа? Arslan.mn

Иргэдийн төлөөлөл энэ талаар тайлбарлахдаа, “ Нийтийн тээврийн үйлчилгээ, парк шинэчлэлтийн асуудлыг өнөөдөр НИТХ-д суугаа 45 төлөөлөгч шийдэх ёстой байтал ажлаа хийхгүй өөр хоорондоо улс төр шидэх нь хэр ёс зүйтэй вэ. Өнөөдөр ард түмэн та бүхнээс зүгээр л ажлаа сайн хийхийг хүсч байна. Гэтэл ажлаа хийхгүй нэг нэгнээ нудраад суух нь ард түмнээ басамжилж байгаа хэрэг” гэж үзэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг нь 2012-2016 онд Зорчигч тээврийн нэгтгэлийн даргаар ажиллаж байхдаа байгууллагынхаа 370 гаруй ажилтныг хууль бусаар халж байсан удирдах албан тушаалтан ажээ. Тэрбээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалыг хуульд зааснаас илүү хэмжээгээр авч байсан зэрэг үндэслэлээр шүүхийн өмнө хариуцлага хүлээж байсан төдийгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, огцрох дээрээ хүрч байсан нь тухайн үедээ хэвлэлийнхний анхаарлыг татаж байсан удаатай. Ер нь аль нам, бүлэглэл гэлтгүй НИТХ-ын төлөөлөгч л юм бол ажлаа хийсэн шиг хиймээр. Ард түмэн ажлаа хийнэ гэж та бүхнийг сонгосон болохоос хийх ажилгүй, хэрүүл хийгээд яв гэж сонгоогүй гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Холбоотой мэдээ

Репортлов

Шинэ мэдээ