Богд уул руу самар түүхээр яваад төөрчээ



Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд-Хан уулын Манзуширийн-Ам гэдэг газар Дундговь аймгийн харьяат 21 настай Б нь 2018 оны есдүгээр сарын 5-ны оройн 17.00 цагийн орчимд самар түүхээр яваад төөрчээ.

Энэ тухай дуудлага Төв аймгийн Онцгой байдлын газарт оройн 22.10 минутад иржээ. Дуудлагын дагуу онцгойгийн зургаан аврагч, нэг машинтайгаар 28 км зам туулан 23:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Манзуширын ам нь нь Төв аймгийн Зуунмод сумын төвөөс хойд зүгт 28 орчим км-т байдаг аж.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ