Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын “Нийтийн хэв журам хамгаалах хэлтэс, тасгийн дарга нарын сургалт”-ыг энэ оны 09 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Сургалтад Нийслэлийн цагдаагийн газар, 21 аймаг, 9 дүүргийн нийтийн хэв журам хамгаалах хэлтэс, тасгийн дарга нар хамрагдаж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, тус албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар оролцогчдод зөв хандлага, сэтгэлгээний өөрчлөлт, удирдах ажилтаны манлайлал, ур чадвараа дээшлүүлэх, өөрийн хариуцсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ биеэр үлгэрлэж, гардан зохион байгуулах талаар үүрэг, ажлын чиглэл өгч, ажлын амжилт хүслээ.
Энэ удаагийн сургалтаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр штабын дадлага, сургуулилтанд багаар ажиллах, нийслэл хотын хэв журмын нөхцөл байдал болон Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн багш нарыг урьж удирдах ажилтаны арга барил, ур чадварыг нэмэгдүүлэх, орчин үеийн дэвшилтэд техник технологийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгөх юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN |