Далан дотор зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Эко констракшн“-ы үйл ажиллагааг зогсоолоо



Далан дотор зөвшөөрөлгүй барилга барих гэж байсан "Эко констракшн"-ы үйл ажиллагааг түр зогсоолоо. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дунд голын далан дотор "Эко констракшн" барилга барихаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Ингэхдээ ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгаа эхлүүлсэн байна. Тиймээс Геодези, Усны барилга байгууламжийн газрын албан хаагчид шуурхай очиж, цутгалт хийх хэв хашмалыг нь хурааж авсан аж. Улмаар өнөөдөр цагдаа болон мэргэжлийн хяналтын албан хаагчдыг байлцуулж байгаад буулгахаар болжээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Далан дотор зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Эко констракшн“-ы үйл ажиллагааг зогсоолоо Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ