С.Батболд: Сургууль цэцэрлэгийн урсгал засварыг наймдугаар сарын 25 гэхэд дуусгах хэрэгтэй



Хичээлийн шинэ жил, боловсролын салбарын бүтээн байгуулалтын асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа.

Нийслэлд 2018 онд улсын төсвөөс 106.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 18,880 суудал бүхий 34 сургууль болон сургуулийн өргөтгөлийн барилга, 5 сургуулийн спорт танхимын барилга, “Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 9,345 ор бүхий 52 цэцэрлэгийн барилга, гурван бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгыг тус тус барьж эхлүүлсэн байна. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрвөн сургууль, АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр есөн сургууль, 22 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа талаар хурлын үеэр дурдлаа.

С.Батболд: Сургууль цэцэрлэгийн урсгал засварыг наймдугаар сарын 25 гэхэд дуусгах хэрэгтэй Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "“Энэ жил Улаанбаатар хотод боловсролын салбарын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.

Энэ хичээлийн жилд бүх дунд сургуулиа хоёр ээлжинд шилжүүлж, цэцэрлэгийн хамрагдалтыг олон улсын стандартын дагуу 85 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. 

Мөн энэ хавар цэцэрлэг, сургуулийн барилгыг шинээр барих үүрэг даалгавар өгсөн. 2018 онд 18 цэцэрлэг ашиглалтад оруулах ёстойгоос одоогоор тавыг нь ашиглалтад оруулсан. Тав нь есдүгээр сарын 1-нээс ашиглалтад орно, үлдсэн нь ондоо багтана. 

34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлээд байна. Энэ бүх барилгууд 2019 оны хичээлийн жилд ашиглалтад орох учиртай.

Сургууль цэцэрлэгийн урсгал засварыг наймдугаар сарын 25 гэхэд дуусгах хэрэгтэй. Мөн сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг наймдугаар сарын 15-ны дотор шийдвэрлэж тендэр зарлах хэрэгтэй.

Есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орох ёстой сургуулиуд бүгд ашиглалтад орох ёстой" хэмээн үүрэг өглөө.

"НЭГДҮГЭЭР АНГИД ОРОХ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 20-НООС ЭХЭЛНЭ"

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Энэ жил нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын салбарт төрийн өмчийн 222, төрийн бус 450, нийт 672 цэцэрлэгт 114,250 орчим хүүхдийг хамруулах урьдчилсан тооцоо байна. 

Үүнээс 74 хувь нь төрийн өмчийн цэцэрлэгт, 26 хувь нь төрийн бус цэцэрлэгт орно. Энэ жил нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа. Бүртгэл долоодугаар сарын 25-ны өдөр эхэлсэн, наймдугаар сарын 23-ныг дуустал 30 хоног үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт хамгийн их хүүхэд бүртгүүлээд байна. Нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 147 мянга орчим хүүхэд байгаа. Үүнээс 65 мянга нь одоогийн байдлаар бүртгүүлсэн байна.

Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сарын 20-ноос 30-ны хооронд сургуулиуд дээрээ явагдана" гэв.

С.Батболд: Сургууль цэцэрлэгийн урсгал засварыг наймдугаар сарын 25 гэхэд дуусгах хэрэгтэй Arslan.mnС.Батболд: Сургууль цэцэрлэгийн урсгал засварыг наймдугаар сарын 25 гэхэд дуусгах хэрэгтэй Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ