Нийслэлийн газрын алба иргэдэд мэдээлэл өгөх нэгдсэн сантай болно



Нийслэлийн газрын алба 2018 онд “ISO” стандартыг нэвтрүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг түргэн шуурхай болгох үүднээс тусгай гар утасны дуудлагын автомат системийг нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн газрын албаны мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б. Жадамбаас тодрууллаа. Тэрээр:

“ISO” стандартыг хэрэгжүүлэх жилийн хүрээнд Стандарт хэмжил зүйн газартай хамтарч ажиллах санамж бичиг байгуулж “ISO” стандартын зохих шатны сургалтыг зохион байгуулсан. Үүнтэй уялдуулан мэдээллийг иргэдэд нэгдсэн стандартаар хүргэх, иргэдийн цаг завийг хэмнэх үүднээс Call center буюу автомат дуудлагын төвийг байгуулахаар бэлтгэл ажлын шатандаа явж байна. Энэ үйлчилгээнд тодорхой түвшний манайхаас үзүүлдэг 28 үйлчилгээтэй холбоотой мэдээллийг нэг стандартын дагуу иргэд,хэрэглэгчдэдээ хүргэх боломжтой болох юм. Бэлтгэл ажлын гүйцэтгэл 75 хувьтай явагдаж байна. Төлөвлөгөөний дагуу 2018 оны намар гэхэд ашиглалтад орохоор байгаа. Уг үйлчилгээ хэрэглээнд нэвтрээд эхэлвэл, тухайн дүүргийн газрын асуудал хариуцсан ажилтантай шууд холбогдож мэдээлэл авах боломж бүрдэнэ.

Гэсэн мэдээллийг өгөв. Нийслэлийн газрын алба үүрэн холбооны автомат дуудлагын системийг ирэх аравдугаар сард хэрэглээнд оруулах бөгөөд уг систем нэвтэрснээр иргэд, аж ахуй нэгжийн нийслэлийн газрын албанд өгөх ачааллыг бууруулах зорилготой аж. Мөн уг системээр дамжуулан, ихэвчлэн газрынямар асуудлаар иргэд, аж ахуй нэгж нийслэлийн газрын албанд хандаж байгаа болоод ачаалал өндөртэй дүүргүүдийг харж, анализ хийх боломжтой юм байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ