УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ үеэр“ УИХ-аар Цар тахлын эсрэг хууль батлахаар ажиллаж байна. Энэ хуульд амны хаалт заавал зүүх гэх мэт заалтыг тусгасан. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахална.
Цар тахлын эсрэг хууль гэж нэрлэх хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг ирэх долоо хоногт болно. Цар тахлын тухай хуулиар хөнгөн ялтай хоригдлуулыг суллах эсэх талаар судалж байна. Олноороо нэг дор хоригдож буй хоригдлууд ихээхэн эрсдэлд байна. Тэгэхээр энэ хууль нийгэм, эдийн засгийн шинж чанартай хууль болно" гэв.