Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.08.05/ Ш.Батхүү нарт холбогдох долоон эрүүгийн хэргийг хэлэлцэж эхэллээ. “Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа юм. Түүнтэй хамт “Алтжин”-ийн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг шүүж байна. Тэд шүүхийн танхимд өөрийн биеэр хүрэлцэн иржээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа