Монголын Ипотекийн корпорац (МИК)-аас орон сууцны ипотекийн зээлд хамрагдаад буй иргэдийн талаарх судалгааг танилцууллаа.
Ипотекийн зээл авсан нийт 63,6 мянган өрх байгаагаас
- 48,7 мянга нь нийслэл Улаанбаатар хотод,
- 14,9 мянга нь аймаг, орон нутагт байна.
Орон сууцны зээл олголтын 88.3 хувь нь шинээр олгосон орон сууцны зээл байгаа бол 11.7 хувь нь дахин санхүүжсэн орон сууцны зээлд хамрагджээ.
Ипотекийн зээлд хамрагдагсдын:
- 56 хувь нь буюу 35,594 нь эрэгтэйчүүд,
- 44 хувь нь буюу 27,959 нь эмэгтэйчүүд байгаа нь судалгаагаар гарчээ.
Харин насны ангиллаар авч үзвэл:
- үндсэн зээлдэгчдийн 25,994 нь 36-45 насных,
- 20,790 нь 26-35 насных,
- 13,020 нь 46-55 насных,
- 3617 нь 56-аас дээш насных,
- 133 нь 25-аас доош насныхан байна.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа