Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн юм.
Тэгвэл энэ өдрийн хүрээнд өнөөдөр 16:00 цагт "Himalaya doctor" фейсбүүк хуудсаар Бөөрний архаг өвчинтэй хүний амьдралын чанарыг сайжруулах сэдвийн хүрээнд УГТЭ-н Бөөр диализ, дотоод шүүрлийн төвийн их эмч Н.Нямдарь "Бөөрний архаг өвчин, түүнээс урьдчилан сэргийлэлт", Бөөр диализ, дотоод шүүрлийн төвийн их эмч С.Мөнхзул "Чихрийн шижингийн үеийн бөөрний гэмтэл" сэдвүүдээр зөвлөгөө мэдээлэл хүргэх гэж байна.