Төрийн банк ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ



Монгол Улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан  2,9 сая харилцагчиддаа Банкны цогц үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Төрийн банк нь 2013 оноос эхлэн нийт ахмад харилцагч нартаа хүндэтгэл үзүүлэн “Хүндэтгэлийн аян”-ыг зохион байгуулж ирсэн. Өмнөх жилүүдэд аймаг, сум, дүүрэг бүрээс хамгийн өндөр настай ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулдаг байсан бол энэ оны хувьд КОВИД-19 цар тахлаас шалтгаалан иргэдийн орлогын түвшин буурч байгаа тул Төрийн банкны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 620 ахмадад дэмжлэг үзүүллээ.

Мөн сар шинийн баяраар ахмад буурлуудтайгаа цахимаар золгож, тэднийхээ эрүүл мэндийг хамгаалахыг уриалан, ГЯЛСБАНК үйлчилгээнд шинээр бүртгүүлсэн харилцагчийн эхний жилийн хураамжийг 2021 оны 02 дугаар сарын 28-ныг дуустал чөлөөлж, нийт харилцагчиддаа бэлэг барьж байна

Эрхэм харилцагчид та бүхэн минь “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилдээ Эвийг хичээж, сайныг бэлгэдэн, цахимаар золгож, сайхан шинэлээрэй!

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ