ЭМДЕГ: Уруул, тагнайн сэтэрхий гажиг гэх мэт хүүхдийн төрөлхийн гажиг заслын эмчилгээг 100 хувь үнэгүй хийлгэнэ



Хүүхдийн төрөлхийн гажиг заслын эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг. Тодруулбал, 2021 онд батлагдсан ЭМДҮЗ-ийн гуравдугаар тогтоолд тусгагдсанаар хүүхдийн бүх төрлийн гажиг заслын тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцах болсон.

Тухайлбал, уруул, тагнайн сэтэрхий, зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг, томоохон артери, вен, захын судасны гажиг, эр бэлэг эрхтний төрөлх гажиг, хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлх гажиг гэх мэт мэс заслын зардлыг иргэн, даатгуулагчаас хамтын төлбөр гаргахгүй байх зохицуулалтыг хийсэн аж. Эдгээр мэс заслууд нь 329 мянгаас 7 сая төгрөгийн үнэтэй бөгөөд бүх зардлыг ЭМД-ын сан хариуцдаг байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ