Сүүлийн 24 цагт орон нутагт коронавируст халдварын 648 тохиолдол шинээр батлагдлаа.
Халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр ангилж харвал Дархан-Уул аймагт хамгийн олон буюу 113 тохиолдол бүртгэгдсэн байна. Бусад аймагт 100-аас доош тохиолдол батлагдсан бөгөөд Архангай, Завхан, Дорнод аймагт 2-9 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь хамгийн цөөн нь юм.