"Наймдугаар сарын 12-ноос түймрийн утаа багасна"



ОХУ-д гарсан ойн түймрийн улмаас өнөөдрийн байдлаар Монгол орны хойд хэсэг буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар мөн Өвөрхангай, Архангайн зүүн хэсэг, Дорноговь, Өмнөговийн хойд хэсгээр түймрийн утаа тархсан.

 

Өнөө маргаашдаа агаарын урсгал баруун хойноос буюу түймрийн утаа ихтэй талаас ирэх тул хэвээр байна.

Харин наймдугаар сарын 12-ноос ихэнх нутгаар агаарын урсгал баруун өмнөөс болох тул түймрийн утаа багасах төлөвтэй гэж ЦУОШГ-аас мэдээллээ.


 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ