“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагчаар О.Энх-Эрдэнэ тодорлоо



“Mongolia’s Got Talent-2016” буюу “Авьяаслаг Монголчууд” шоуны сүүлчийн шатны шалгаруулалт өчигдөр болж, ялагчийг тодрууллаа.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээний финалд найман оролцогч тунаж шилдгийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулсан юм.

Нийт 100 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээнийг О.Энх-Эрдэнэ үзэгчдийн саналаар тэргүүлсэн бол хоёрдугаар байрт Б.Шижирбат удааллаа. Олон нийт Б.Шижирбатыг ялна хэмээж байсан ч гайхалтай өвөрмөц хоолойт О.Энх-Эрдэнэ 100 сая төгрөгийн эзнээр тодорсон юм.

Монголын орчин үеийн хөгжмийн урлаг төдийгүй дэлхийн урлагт боломж бий гэдэг нь түүний өнгөрсөн хугацаанд үзүүлсэн үзүүлбэр нь нотолсон билээ. Түүний хоолой бол алт гэдгийг шүүгч Б.Чулуунбаатар дахин дахин онцлов. Харин шүүгч Рокит Бэй түүнийг “Заавал дэлхийд нэрээ гаргасан дуучин болоорой” хэмээсэн юм.

Шүүгчид хагас шигшээ шат буюу шилдэг 32 оролцогчийг шалгаруулснаас 8 дугаартай О.Энх-Эрдэнэ, 6 дугаартай Б.Шижирбат, 7 дугаартай Э.Ууган-Эрдэнэ, 4 дугаартай Ж.Хишигбат, 2 дугаартай Т.Ганбүргэд, 1 дугаартай П.Баярмагнай, 3 дугаартай "Алтай" хамтлаг, 5 дугаартай Б.Ихэрсувд нар тус тус тунаж үлдсэн юм.

Энэ жилийн шоунд Монгол орны өнцөг бүрээс 2000 гаруй авьяастан нээлттэй шалгаруулалтад оролцож 250 гаруй нь шүүгчдийн шатанд оролцжээ.

 
 
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post
1

Репортлов

Шинэ мэдээ