11 настай эрэгтэй Э нь 13 настай охины амь насыг хөнөөж, долоон настай дүүг нь гэмтээсэн хэрэг шалгагдаж байна.
Тэгвэл долоон настай эрэгтэй хүүхдийн бие ямар байгааг ГССҮТ-өөс тодруулахад, "Хүүхэд бямба гарагт ГССҮТ-д хүргэгдэн ирж, Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэсэн. Хүүхдийн биеийн байдал тогтворжсон тул өчигдөр энгийн тасагт шилжүүлсэн" гэлээ.