2021 он бол Land Cruiser маркын хувьд онцгой жил бөгөөд энэхүү марк үүссэний 70 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Тоёотагийн инженерүүд уг автомашины бэлэг тэмдэг болсон найдвартай, удаан эдэлгээтэй, бартаат зам туулах чадвар зэргийг онцгой анхаарч, сайжруулсаар ирсэн.
Модел Нэр |
Хөдөлгүүр |
Шатахуун |
Үнэ |
LC300 GX.R |
3,346 cc V6 twin-turbo |
Дизель |
227,800,000 |
LC300 VX |
3,346 cc V6 twin-turbo |
Дизель |
267,200,000 |
*Дээр үзүүлсэн үнэ нь үйлдвэрлэгчээс санал болгож буй үнэ бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас болж өөрчлөгдөж болно.
1. Бүрэн шинэчлэгдсэн 3,3 литрийн багтаамж бүхий V6 хөдөлгүүр
Сүүлийн жилүүдэд автомашин үйлдвэрлэгчдийн нэгэн анхаарал тавьж, гол зорилтуудын тоонд зүй ёсоор орж буй сэдэв бол хүлэмжийн хийг бууруулах явдал юм. Үүнтэй холбогдуулан Тоёота Мотор Корпорацийн зүгээс Land Cruiser 300 автомашинд хэрэгжүүлсэн нэгэн шинэчлэлт бол 6 цилиндиртэй хосолсон турбо бүхий бензин болон дизель хөдөлгүүрүүд юм. Шинэ 3,3 литрийн багтаамжтай дизель хөдөлгүүрийн хувьд өмнөх үеийн V8 хөдөлгүүртэй харьцуулахад хүчин чадал нь дараах байдлаар нэмэгдсэн байна.
Энэхүү хөдөлгүүр нь шаталтын хийн урсгалыг хянаж, хөргөлтийн алдагдалыг буруулсанаар түлшний хэмнэлтийг сайжруулсан бөгөөд хүчин чадал нь нэмэгдэж, мөн хөдөлгүүрийн дуу чимээг бууруулсан байна.
2. Хурдны хайрцаг
Шинэчлэгдсэн хөдөлгүүрийг 10 шатлалт автомат хурдны хайрцагтай хослуулсанаар Тоёотагийн инженерүүдийн хувьд энэхүү автомашиныг хөнгөн бөгөөд зөөлөн хурд авалтыг бий болгож, түлшний зарцуулалтыг бууруулахын зэрэгцээ хүлэмжийн хий ялгаруулалтыг ч мөн багасгаж чадсан байна.
3. Бүрэн шинэчлэгдсэн арам болон их бие
Тоёотагийн “Шинэ Үеийн Тоёота Платформ” буюу TNGA-г ашиглан автомашиныг жинг 200 кг-аар багасгаж их биеийн бат бөх байдлыг өмнөх загвараас 20% нэмэгдүүлж чадсан байна. Мөн түүнээс гадна энэхүү платформ нь дараах сайжруулалтыг LAND CRUISER 300 автомашинд бүрдүүлж чаджээ.
4. Автомат тохируулгатай жолоодлогын горим
Өмнө нь ашиглагдаж байсан Multi-Terrain буюу замын гадаргуунд тохируулан хөдөлгүүрийн хүчийг 4 дугуйнд хуваарилдаг энэхүү систем шинэчлэгдэн автомат горимтой болгосон байна. Ингэснээр тухайн замын гадаргууг автомашин автоматаар мэдэрч хөдөлгүүрийн хүчийг 4 дугуйнд хамгийн оновчтойгоор хуваарилж бартааг туулах боломжтой болсон байна.
Бүрэн шинэчлэгдсэн 2021 оны TOYOTA LAND CRUISER 300 автомашинд үүнээс гадна маш олон нэмэлт өөрчлөлт шинэчлэлтүүд хийгдсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах ТОЁОТА брэндийн Монгол дахь албан ёсны Дилерүүдтэй холбогдоорой.
ТАВАН БОГД ХХК |
МӨНХХАДА ХХК |
Утас: 7577-4444 |
Утас: 7595-3333 |