Оросоос удирддаг вакцины эсрэг суртал нэвтрүүлгийн сүлжээг хааснаа Фэйсбүүк компани зарлав



Коронавирусийн эсрэг вакцины талаар худал мэдээлэл түгээдэг Фэйсбүүк, Инстаграмын бүлэг хуудаснуудыг хааснаа Фэйсбүүк компани өчигдөр зарлажээ.

Эдгээр хуудаснуудыг нэгэн маркетингийн компаниар дамжуулан Оросоос удирддаг байсан гэнэ.

Их Британид төвтэй маркетингийн AdNow компанийн охин компани болох Fazze-д дээрх хуудаснууд харьяалагдаж байжээ.

“Fazze-аар дамжуулан Оросоос удирддаг Фэйсбүүкийн 65, Инстаграмын 243 хуудсыг бид хаалаа” гэж Фэйсбүүк компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Fazze компани цаашдаа Фэйсбүүкийн платформыг үйл ажиллагаандаа ашиглах эрхгүй болжээ.

Хаагдсан суртал нэвтрүүлгийн сүлжээ нь голдуу Энэтхэг, Латин Америк, зарим тохиолдол АНУ-ын хэрэглэгчид рүү өрнөдийн вакцины талаар худал мэдээ тараах ажиллагаа явуулж байсан гэнэ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ