"Цагаан хад суурьшлын бүс рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн дөрвөн жолоочид торгох арга хэмжээ авч, буцаалаа"



Цагаан хад суурьшлын бүсэд ирэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилтнууд Цогтцэций суманд 14 хоног тусгаарлагдаж байгаа юм. 

Харин зөвшөөрөлгүй, хулгайн тээврээр ирсэн иргэдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.

Өнгөрсөн өдрүүдэд Цагаан хад руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн дөрвөн жолоочид Зөрчлийн хэрэг нээн шалгаж, Шүүхээр шийдвэрлэн торгох арга хэмжээ авч буцаалаа.

Иймд зөвшөөрөлгүй /хулгайн тээврээр/ тус бүс рүү нэвтрэхгүй байхыг анхааруулъя гэж Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ