Токио хотод наймдугаар сарын 12-ны өдөр 4989 халдварын тохиолдол бүртгэгджээ. Харин улсын хэмжээд 18822 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар хяналтаас давсан хэмээн мэдээлж байна.Мөн хүнд өвчтөнүүдийн тоо нэг өдрийн дотор 21-ээр нэмэгдэж 218 болжээ. Харин корона вирусний дельта хувилбарын талаар “Нөхцөл байдал улам хүндэрч байна. Биднийг үүнээс ч хүнд нөхцөл байдал хүлээж буй хэмээн бодож ажиллах шаардлагатай.” гэжээ. Түүнчлэн зөвхөн Токио гэлтгүй бусад хот мужуудад ч халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Осакад нэг өдөрт 1654 тохиолдол бүртгэгдсэн бол Фүкүокад халдварын тохиолдол анх удаа 1000-ыг давжэ
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа