Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж байгаа билээ. Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаныхан ачаа бараанд тогтмол үзлэг, шалгалт хийж байгаа бөгөөд шалгалтаар бараа бүтээгдэхүүнээ мэдүүлэхгүйгээр улсын хилээр нуун нэвтрүүлэхийг завдсан хэд хэдэн тохиолдлыг илрүүллээ.
Үүнд улсын хилээр мэргэжлийн хяналтын байгууллагад бараа бүтээгдэхүүнээ мэдүүлээгүй эмнэлгийн хэрэгсэл болох хаяг шошгын зөрчилтэй, баримт бичгийн бүрдэлгүй зориулалтын бус тээврийн хэрэгслээр нэвтрүүлсэн 651 мянган ширхэг амны хаалтыг хураан авчээ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагад мэдүүлсэн ч баримт бичгийн бүрдэл дутуу, зориулалтын бус тээврийн хэрэгслээр нэвтрүүлэхийг завдсан 648 мянган нэг удаагийн амны хаалтыг илрүүлжээ. Эдгээр эмнэлгийн хэрэгслүүд нь эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг зөрчсөн тул холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.
Үүнээс гадна ахианы мах амтлагч, жан, цуу, загасны мах амтлагч болон төрөл бүрийн соусууд болох нийт 23 нэр төрлийн баримт бичгийн зөрчилтэй, гарал үүсэл тодорхойгүй, хятад хаяг шошготой бараа бүтээгдэхүүн, дуураймал гоо сайхны бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг Мэргэжлийн Хяналтын Газар илрүүлж ажиллалаа.