Ц.Нямдорж: 1990 оноос хойш улс төрд зүтгэхдээ ийм хүнд үетэй таарч байсангүй



Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийж байна. 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 4-р сараас хойш хойд хөрш гадагшаа бензин гаргахгүй гэсэн асуудал ярьсан. Наймдугаар сараас асуудал үүссэн. Зохицуулалт хийсэн. Зохицуулалтын ажил үргэлжилж байна. Шатахуун тасарсан асуудлаар сайдын түвшинд хариуцлага ярьдаг хүн нь Ерөнхий сайд. Одоогоор энэ талар яригдаагүй байна. Урд хөршөөс авах бензиний хэмжээг нэмэгдүүлнэ. 1990 оноос хойш би улс төрд байж байна. Ийм олон хүндрэл хавсарсан үе тохиолдож байгаагүй дээ. Коронавирусийн нөхцөл байдал бол хүнд байна. Үүн дээр Засгийн газар холбогдох арга хэмжээнүүдийг авч, чадан ядан ажиллаж байна.

ОХУ, АНУ, БНХАУ зэрэг том гүрнүүдийн дайн ч хурцдаж байна. Гадна талд ковид болон ковидыг дагасан эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд үүсэж, хаялга нь Монгол орныг дайрч гарах нь гэдгийг ний нуугүй хэлье.

Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа” гэлээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ