ТӨРИЙНБАНК: “Мөрөөдлөө хадгалъя“ хадгаламжийн урамшуулалт аяны хоёр дахь тохирлын эзэд тодорлоо



Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.

“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 – 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгож байгаа билээ. Урамшуулалт аяны 2 дахь тохирлын урамшууллын эзэд 2021.11.29-ний өдөр тодорсон юм.

1J0A0137_1

1J0A0134_1

Урамшуулалт аяны хугацаанд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох юм. Түүнчлэн хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр оролцох боломжтой.

Хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.

  •   100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Чулуун овоо” тооцооны төвийн харилцагч Б.Хайтан;
  •       100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Баянзүрх дүүрэг” салбарын харилцагч Б.Эрхэмбаяр;
  •       Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төв аймаг салбарын “Эрдэнэсант” тооцооны төвийн харилцагч Ч.Энхтуяа;
  •       Bluetooth чихэвчний эзнээр Төрийн банкны Говьсүмбэр салбарын “Сүмбэр” тооцооны төвийн харилцагч Т.Марал;
  •       Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны Хэнтий салбарын харилцагч Ч.Түшиг;
  •       Нисдэг тэрэгтэй дотоодод аялах эрхийн эзнээр Хөвсгөл аймгийн "Улаан уул" тооцооны төвийн харилцагч А.Сувдаа нар тус тус тодорлоо.

 

Урамшууллын эздийг 2021.12.02-ны Пүрэв гарагт тус банкны төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.

 “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны дараагийн урамшууллын эзэд 2021.12.13-ны өдрийн Даваа гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодорно.

Эрхэм харилцагч таныг “Хуримтлалтай дундаж давхарга” хөтөлбөрт хамрагдаж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулахын зэрэгцээ мөрөөдөл биелүүлэх хуримтлалын аянд оролцож, хамгийн дотнын хүнтэйгээ Бээжингийн өвлийн олимп үзэх урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны мэдээллийн лавлах 1800-1881 дугаараас лавлаарай.

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ