Хамгийн олон харилцагчтай, нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг Төрийн банкны харилцагчдын ихэнх хувийг малчид болон орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид эзэлдэг.
Тэгвэл Төрийн банкнаас хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих зорилтын хүрээнд иргэд, малчдад зориулан “Таван эрдэнэ” хөнгөлөлттэй нөхцөлтэй, хугацаатай хадгаламжийг зах зээлд нэвтрүүллээ.
Энэхүү хадгаламж нь орон нутгийн иргэд малчдад өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгээр мөнгөө өсгөх болон сар бүр хадгалуулсан мөнгөндөө бодогдсон хүүг авч хэрэглээндээ зарцуулах боломжийг олгодог.
Тал бүрийн ашигтай “Таван эрдэнэ” хадгаламжийн 5 давуу тал:
Хадгаламжийн хүүгээ дансандаа болон картандаа авах: Хадгаламжийн хүүгээ сар бүр тооцуулж, үндсэн хадгаламждаа нэмэгдүүлэн хүүгийн хүү авах эсвэл хүүгээ картандаа сар бүр авч ашиглах сонголттой.
Гэрээний хугацаанд нэг удаа зарлага гаргах: Мөнгөн хадгаламжаа 3 сар болон түүнээс дээш хугацаагаар байршуулсан бол гэрээний хугацаанд 1 удаа хүү бууруулахгүйгээр зарлага гаргах боломжтой. /зарлагын дүн хадгаламжийн боломжит үлдэгдлийн 30%-с хэтрэхгүй/
Гялсбанк үйлчилгээний эхний жилийн хураамжаас чөлөөлөх: Таван эрдэнэ хадгаламжийг нээлгэсэн тохиолдолд гар утсаараа дансаа удирдах боломжтой “Гялсбанк” үйлчилгээнд үнэгүй бүртгүүлэх боломжтой. Орон нутгийн иргэд, малчид Та бүхэн Гялс банкаараа хувийн санхүүгийн гүйлгээг удирдахаас гадна цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авч, санхүүгийн болон бусад эрсдэлээс хамгаалаарай.
Банкны брэнд картын эхний жилийн хураамжаас чөлөөлөх: Мөнгөн хадгаламж байршуулсан хугацаа болон орлогын дүнгээс хамааран Төрийн банкны ЭКО карт болон “Миний Монгол” олон улсын картыг эхний жилийн хураамжаас чөлөөлүүлэн аваарай.
Малчны зээлийг хүүний хөнгөлөлттэй нөхцөлөөр авах: Тус хадгаламжийг эзэмшсэнээр танд малчны зээлийн бүтээгдэхүүнийг хүүний хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг олгож байна.
Та “Таван эрдэнэ” хадгаламжийг Төрийн банкны орон нутгийн салбар нэгж дээр иргэний бичиг баримттайгаа ирж нээлгээрэй.
Түүнчлэн Та тус хадгаламжийг нээлгэхийн зэрэгцээ Хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалд аянд оролцохыг урьж байна.