Лавлагаа шатлалын эмнэлгүүд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах талаар санал солилцов



Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөр болон Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэдийн эх орондоо оношлогдон, эмчлүүлэх  боломжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. 

Энэ хүрээнд УНТЭ, УХТЭ, ШНУГТЭ-ийн удирдлагууд төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, эмч эмнэлгийн мэргэжилтний хүний нөөцийг чадавхжуулах талаар шат дараатай хэрэгжүүлэх ажлын талаар  уулзаж санал солилцов.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ