“Реал Мадрид” клубын довтлогч Криштиан Рональду хөлбөмбөгийн хамгийн дээд шагнал “Баллон д’Ор” шагналыг дөрөв дэх удаагаа хүртлээ.
Рональду өнгөрч буй 2016 онд “Реал Мадрид”-ын хамт Аваргуудын лигт түрүүлж, “Евро-2016” тэмцээнд Португалийн шигшээ аваргалахад гол үүргийг гүйцэтгэсэн билээ. Тэрбээр ийнхүү 2008, 2013, 2014 болон 2016 онд “Баллон д’Ор” хүртэж байсан аж.
Эх сурвалж : www.dailymail.co.uk