Б.Болормаа: Ковид-19 халдварын үед бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай



Ковид-19 халдварын үеийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн талаар УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч, АУ-ны доктор Б.Болормаа мэдээлэл өглөө.

Ковид-19 халдварын дельта хувилбарын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны гэмтэл илэрсэн. Уг хувилбар нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бие даасан эмгэг үүсгэх, халдварын эмийн эмчилгээний эмгэг зэрэг гэмтлийг үүсгээд буй. 

Коронавирусийн халдварын үед хоол боловсруулах замын салст бүрхүүлийн нэвчимтгий чанар ихсэж, мэдрэл шингэний зохицуулалт алдагдсаны улмаас эрхтэн тогтолцооны үрэвсэл, бичил цус эргэлтийн хямралд өртөх нь элбэг байна.

Хэрэв дараах шинж тэмдэг илэрч байвал эмчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай.

Үүнд:

  •  Хоолны дуршил буурах
  • хэвлийгээр өвдөх
  • бөөлжих
  • гүйлгэх 

Ковид-19 халдварын үед хоол боловсруулах эрхтэн өвчилсөн байгааг илтгэх хамгийн ноцтой шинж тэмдэг нь гүйлгэх, хэвлийгээр өвдөх шинж тэмдэг юм.

Хэрэв халдварын үед өдөрт 4-6 болон түүнээс олон удаа суулгаж байвал яаралтай эмчид хандах шаардлагатай.

Гүйлгэх шинж тэмдэг илэрсэн бол гэрийн нөхцөлд шингэнээ сайн нөхөх, эрдэсжүүлсэн ус уух, цайр агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. 

Ковид-19 халдварын үед хэрэглэвэл зохимжтой хоол хүнс:

  •  Нүүрс усаар баялаг хүнс
  • Жимсний шүүс, бүх төрлийн цай 
  • Тараг аарц, зөөхий, шар тос, ааруул, ээзгий, ээдмийг тогтмол хэрэглэх
  • Адуу, үхэр, хонины мах хэрэглэх
  • С аминдэмээр баялаг хүнс болох чацаргана, жүрж, мандарин, аньс, нэрс, нохойн хошуу, нимбэг, усан үзэм, амтат улаан чинжүү, брокколи, гүзээлзгэнэ, байцаа, киви зэргийг хэрэглэх
  • А аминдэмээр баялаг цагаан, шар лууван,бууцай, шанцай, цэцэгт байцаа зэрэг тод өнгөтэй ногоо, бүх төрлийн байцаа хэрэглэх
  • Омега-3 болон Е аминдэмээр баялаг наранцэцэг, канол, олив, рапсын ургамлын тос, шар тос, цөцгийн тос, бүхэл үрийн гурил, загас, сүү, цагаан идээ, самарыг хэрэглэх.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ