Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт шалгалтын ажлыг нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүн дараах чиглэлээр хяналт шалгалтыг хийж эхэллээ. Үүнд :
Пиротехникийн хэрэгсэлд хяналт тавих, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр:
- Пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг, үйлчилдэг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын борлуулалт, тээвэрлэлт, ашиглалтанд хяналт тавих.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгслээр ёслолын буудлага хийсэн тохиолдол бүрт зохих зөвшөөрөлтэй эсэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг цаг тухайд нь шалгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах.
- Пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг, үйлчилдэг аж ахуйн нэгжүүдээс бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэд пиротехникийн хэрэгслийг хадгалсан, худалдсан, ашигласан тохиолдолд хураан авах, хариуцлага тооцох.
- Шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбогдуулан пиротехникийн хэрэгслээр ёслолын буудлага хийх үед нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран хяналт тавих, аюулгүй байдлыг хангуулж ажиллах,
Гамшгаас хамгаалах улсын хяналтын чиглэлээр:
- Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, норм, техникийн норматив, дүрэм заавар, журмын хэрэгжилтийг шалгах
- Объектын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтанд дүгнэлт өгөх
- Байгууллагын хэмжээнд ажиллагсадыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, тэдгээрийг болзошгүй нөхцөл байдал үүссэн үед үүрэг гүйцэтгэх дадлага олгох, бэлэн байдлыг хангуулах талаар хийгдсэн ажил
- Барилга байгууламжид зарлан мэдээлэх ба нүүлгэн шилжүүлэлтийг удирдах систем төлөвлөгдсөн байдал,
Гал түймрийн улсын хяналтын чиглэлээр:
- Барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт дүгнэлттэй эсэх
- Барилгын өргөтгөл, хийц бүтээц, цахилгаан, дулаан хангамжийн шугам сүлжээг өөрчлөх, засварлах, зөвшөөрөлтэй эсэх
- Объектын утаа, дулааны үйлчлэлээр ажиллах гал түймэр илрүүлэх дохиолол, гал унтраах автомат систем, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, ажиллагааны бэлэн байдал, засвар үйлчилгээ хийгдсэн байдал
- Объектын авралтын зориулалт бүхий барилгын хийц бүтээц, зам гарцын төлөвлөлт, зориулалтын дагуу ашиглалт, техникийн боломж, нөхцөл хангагдсан эсэх
- Барилга, байгууламжийн гадна болон доторхи гал унтраах зориулалтын усан хангамжийн төлөвлөлт, түүний иж бүрдэл бэлэн байдал
- Барилга байгууламжийн гал эсэргүүцэх хана, объектын агааржуулалт ба утаа зайлуулах системийн төлөвлөлт, ажиллагаатай эсэх
- Объектын цахилгаан шугам сүлжээний монтаж, цахилгаан тоног төхөөрөмжийн төлөвлөлт нь стандартын шаардлагын дагуу хийсэн болон ашиглалтын үеийн галын аюулгүй байдлын шаардлагын дүрмийн дагуу хангасан эсэх
- Гал унтраах зориулалтын анхан шатны багаж хэрэгслийг объектын байрлалд стандартын шаардлагад нийцүүлэн байрлуулсан байдал, ашиглалт, хадгалалт, хамгаалалт.
- Болзошгүй гал түймрийн үед хүн, эд хөрөнгийг аврах авралтын схем зураг, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг объектын үйл ажиллагааны онцлогт тохируулан хийгдсэн эсэх
- Гал түймрийн улсын хяналтын эрх бүхий албан тушаалтаны өгсөн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн дагуу галын аюулгүй байдлыг хангах талаар байгууллага, объектын хэмжээнд хийгдсэн ажилд үнэлгээг өгч, хэрэгжилт хангалтгүй бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, хариуцлага тооцож ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа