Цагдаагийн байгууллагаас хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг жортой, жоргүй олгогдох эмийг гар аргаар найруулан судсаар тарьснаас үүдэн амь насаа алдаж, үе мөч, гар хуруугаа тайруулах тохиолдол нэмэгдэж байгаа талаар мэдээллээ.
Он гарсаар эхний зургаан сарын байдлаар л гэхэд хар тамхи эсвэл хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг эмийг эмнэлгийн бус орчинд тунг хэтрүүлэн хэрэглэж, хордлогод орон 17-30 насны таван хүн амиа алджээ.
Шалтгаан нөхцөлийг нь тодруулахад эмийг зохисгүй хэрэглэж, тун хэмжээг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзсэн байна.
Иймд эцэг, эх асран хамгаалагч нарын зүгээс үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг анхаарууллаа.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа