Төрийн банк хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих зорилтын хүрээнд малчин өрхүүддээ зориулан буянт малынхаа хишгийг хуримтлуулж, өрхийн санхүүдээ тодорхой хэмжээгээр мөнгөн орлогоо нэмэгдүүлэх боломжтой, онцгой урамшуулалт нөхцөл бүхий “Таван эрдэнэ” хадгаламжийг зах зээлд нэвтрүүллээ.
Энэхүү хадгаламж нь орон нутгийн иргэд малчдад өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгээр мөнгөө өсгөх болон сар бүр хадгалуулсан мөнгөндөө бодогдсон хүүг авч хэрэглээндээ зарцуулах боломжийг олгодог.
“Таван эрдэнэ” хадгаламж нь дараах давуу талуудтай:
Та тал бүрийн ашигтай “Таван эрдэнэ” хадгаламжийг Төрийн банкны орон нутгийн салбар нэгж дээр иргэний бичиг баримттайгаа ирж нээлгэн, эрдэнэт малынхаа хишгийг хуримтлуулан арвижуулаарай.
Түүнчлэн Та тус хадгаламжийг нээлгэхийн зэрэгцээ Хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалд аянд оролцохыг урьж байна.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа