Төрийн банкнаас Таны алтан цагийг хэмнэж, банканд очилгүйгээр санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээндээ урамшуулалт аян зарласныг дуулгахад таатай байна.
Тус аян 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд нийт найман харилцагч урамшууллын эзнээр тодорно.
Та Гялсбанк үйлчилгээг ашиглан гүйлгээ хийх, зээл авах, хэрэглээний төлбөр, торгууль, татвар төлөх зэргээр сард зургаагаас дээш гүйлгээ хийснээр урамшуулалт аянд хамрагдаж, iPhone 13 гар утасны эзэн болох боломжтой аж.
Гялсбанкаар гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас сар бүр нэг урамшууллын эзнийг тодруулах бөгөөд тухайн сарын урамшууллын эзнийг дараа сарын эхний долоо хоногт Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Төрийн банк "Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх" зорилтын хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласаар байна.
Үүний дагуу Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлсээр байгаа бөгөөд банк дотор болон банк хооронд гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөхийн зэрэгцээ 3 сая төгрөг хүртэл Гялс зээл авах, картгүйгээр АТМ-ээс бэлэн мөнгө авах, карт захиалах, цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах зэрэг шинэ боломжуудыг нэвтрүүлсэн билээ.
Харилцагч Та Гялсбанкны санхүүгийн үйлчилгээг гар утаснаасаа авч, өөрийн цаг заваа хэмнэн, давхар урамшуулалд хамрагдах алтан боломжийг олгож байна.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа