Хагас жилд 242 хүүхэд мориноос унаж бэртсэнээс, дийлэнх нь тархи болон дээд мөчдийн ГЭМТЭЛ АВЧЭЭ



Энэ зун мориноос унаж гэмтэл авсан болон  могойд хатгуулсан  хүүхдийн тоо харьцангуй их байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ.

2022 оны эхний хагас жилийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирсэнээс  242 хүүхэд байсан байна.  Үүнд:

  • хүүхэд-242
  • 18-аас дээш насныхан-358 байна.

Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байгаа бөгөөд ихэнх нь тархины гэмтэл, дээд, доод мөчний хугарал, гэмтэлтэй байсан байна. Улсын баяр наадам дөхсөнтэй холбоотой сүүлийн долоо хоногийн хугацаанд МОРИНООС УНАЖ БЭРТЭН ирж байгаа хүүхдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаас онцгойлон анхааруулж байна. 

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр морь унуулахгүй байх, хамгаалалтын бүрэн хувцас өмсүүлэх, хүүхдийг уралдааны морь унаж сурсан үед нь уралдаанд оролцуулах, эмээлийн олом чанга эсэхийг шалгаж байж морь унуулах, уралдаанд оролцохдоо унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыгг ГССҮТ-өөс зөвлөлөө.
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ