НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Антонио Гутерриш тангараг өргөж, дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээ амлалаа.
Бан Ги Мүний НҮБ-ыг удирдах хугацаа энэ сарын эцсээр дуусгавар болно.
А.Гутерриш хэлэхдээ “дэлхийн дулаарал, хүн амын хэт өсөлт, хүнс болон ундны усны хомсдол зэрэг асуудал нь дэлхий дахиныг тогтворгүй болгож байна” гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “гишүүн улс орнуудын идэвхтэй оролцоогүйгээр, иргэний нийгмийн байгууллагуудын туслалцаагүйгээр НҮБ-ын хүмүүнлэгийн болон хөгжлийн хүчин чармайлт хүчгүйднэ” гэсэн байна.