Ц.Чинбаяр: “Энтеровирус“ халдвараар ихэвчлэн 0-5 насны хүүхдүүд өвдөж байна



Хичээл сургуулийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд байгаа Энтеровирусын халдварын талаар ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Энтеровирус халдварыг хүмүүс ихэвчлэн гар, хөл, амны халдварт өвчин гэдгээр түлхүү мэднэ. Эмнэлзүйн хувьд шинж тэмдэг олон янзаар илэрдэг. Зарим хүүхдүүд хөнгөн халуурч, хоолой өвддөхөөс гадна, цэврүүт тууралтууд мөн гарч болдог.  Нийт өвчилсөн тохиолдлын  80-90 хувь хөнгөн хэлбэрээр өвчилж эдгэж байдаг. 

Өнөөдөр ХӨСҮТ-д энтеровирусийн халдвараар 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амьсгал болон ахуйн замаар тархдаг тул 0-5 насны хүүхдүүд голчлон өвддөг. 

Энэ төрлийн халдвараар өвдөж, хүндэрсэн тохиолдолд заавал эмчид хандаж, эмчийн хяналтан дор эмчлэх хэрэгтэй. Энтеровирусийн халдвараар өвдсөн тохиолдолд 1-2 хоног халуурч, суулгаад эдгэрэх тохиолдол их байдаг. Цөөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй бөгөөд иргэд та бүхэн бага насны хүүхдүүдээ шим тэжээлтэй хоолоор хооллож, хувийн ариун цэврийг нь сайн сахиулж, олон хүн цугласан газар амны хаалт хэрэглэж хэвшүүлнэ үү" хэмээлээ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ