С.ЭНХБОЛД: Манай баг хоёр жил хүрэхгүй хугацаанд Монголд эмчлэгдэх боломжгүй 6 өвчнийг ЭМЧИЛДЭГ болсон



Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монголд эмчлэгдэх боломжгүй 6 өвчнийг эмчилдэг болсон талаар мэдээллээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн салбарт сүүлийн өдрүүдэд Монгол улсад эмчлэгддэггүй өвчнийг эмчилдэг боллоо гэсэн мэдээлэл явах болсон. Энэ талаар яриагаа эхлүүлье.

-Сайн байна уу. Тийм ээ. Монгол улсын хувьд сүүлд 2017 онд Монголд оношлогдох эмчлэгдэх боломжгүй мэдрэл, зүрх судас, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэт есөн бүлгийн 26 өвчний жагсаалтыг гаргасан байдаг.

2020 оны 8 дугаар сард ЭМЯ-наас санал гаргаж эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийгдэж, стратегийн худалдан авалт хийх эрхзүйн орчинг бүрдүүлж УИХ-аар батлуулснаар эрүүл мэндийн байгууллагууд бүхэлдээ гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн.Шинэ тогтолцооны үр дүнд эмнэлгийн удирдлага, эмч нарын баг шинэ технологи нэвтрүүлж, үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлснээр санхүүжилтийн нэмэлт боломжуудыг бий болгож нэмэлт орлогоо шинэ технологи нэвтрүүлэх, орчин нөхцлөө сайжруулах, хүний нөөцөө сургах чиглэлд ЭМЯ-тай нягт уялдаатай ажиллаж эхэлсэн.

Нөгөө талаар Монгол улсын Засгийн газар, УИХ 2021 оны төсвийн тодотголоор 238 тэрбум төгрөгийг төвлөрүүлж үүний 150 гаруй тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулах боломж бүрдсэн юм.

Яагаад бид өмнө нь энэ 26 төрлийн өвчний эмчилгээг хийж чадахгүй байсан бэ гэхээр хэд хэдэн асуудал байсан.

Нэгдүгээрт эрүүл мэндийн салбарт оногдож байсан улсын төсөвхангалттай биш байсан. Нэг дор олон шинэ технологи нэвтрүүлэхэд олон тэрбум төгрөгийн тасралтгүй хөрөнгө оруулалт шаардлатай болдог. Өмнө нь ЭМЯ ч тэр эмнэлгүүд ч тэр тогтсон нэг төсөвтэй эдгээрийн ихэнх нь урсгал, болон тогтмол зардалд зарцуулагддаг байсан.

Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор өндөр хөгжилтэй улс орнуудад урт, дунд, богино хугацааны сургалтуудад хамруулж, тоног төхөөрөмжийн сонголт, хөрөнгө оруулалтыг төсөвт үе шаттайгаар суулгах шаардлага байсан.

Ингээд цогцоор нь харахаар манай баг хоёр жил хүрэхгүй хугацаанд урт хугацааны хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлж Монголд оношлогдох, эмчлэгдэх боломжгүй байсан 6 өвчнийг эмчилдэг болсон юм.

Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагын хэсгээс..." гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ