Сангийн яам ирэх оны улсын төсвийн төслийг пүрэв гарагт УИХ-ын даргад өргөн барина. Сангийн яамны мэргэжилтнүүд төсвийн төслийг боловсруулж дуусжээ.
Монгол Улсын иргэд орлогын хэмжээнээс үл хамааран 10 хувийн, ижил хэмжээтэй татвар төлж буй. Сангийн яам хэн илүү орлоготой байна тэр хүн илүү өндөр татвар төлөх зарчимд шилжих цаг болсон гэж үзжээ.
"Тиймээс 2023 оны төсвийн төсөлд нэг сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэд 20 хувийн ХХОАТ (хувь хүний орлогын албан татвар) төлөхөөр тусгасан байна"
Тухайлбал, 2023 оноос эхлэн нэг сарын
- 10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувийн
- 15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувийн
- 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлж эхэлнэ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа