Д.Амарбаясгалан: Үндсэн хууль зөрчсөн Д.Сарангэрэл сайдыг ОГЦРУУЛАХ шийдвэр гаргалаа



ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.09.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл, мэдээлэл дундуураа хийсэн алдааг ихээхэн шүүмжилж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэдэд бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн. Тиймээс Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд огцруулах зарчим гаргалаа. Д.Сарангэрэл сайдын хувьд ёс зүйн алдаа гаргасан гэдгээ гүнээ ухамсарлаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн" гэв.

ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг өнөөдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа аж. Түүнчлэн дараагийн ХНХ-ын сайдыг томилогдтол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түр орлон гүйцэтгэж байхаар болжээ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ