ЗТХЯ: Вагоны машинистууд СОГТУУ, хурд хэтрүүлснээс ОСОЛ ГАРСАН байна



Урд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэг замаас гарч унасан талаар салбарын сайд мэдээлэл өглөө.

Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандал чиглэлд барьж буй төмөр зам руу ачаа хүргэхээр явж байсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан осол боллоо.

Тодруулбал Дорноговь Улаанбадрах сумын нутагт байрлах Зүүнбаян өртөөнөөс 75 километрийн зайд Хулангийн шанд зөрлөг дээр өнгөрсөн шөнө 12:20 цагийн үед осол гарсан байна. Цуваанд нийт 17 вагон явж байсан. Үүнээс 14 нь төмөр замын рейс төмөр, гурав нь төмөр бетон дэр ачсан байсан. Эдгээр ачаа нь ХангиМандалын төмөр замын бүтээн байгуулалтад зориулагдсан ачаа.

Вагонд гурван хүн явсан, биеийн байдал гайгүй. Хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн. Вагоны машинист согтуу байсан гэсэн мэдээлэл ирж байна. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ