Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам өөрийн иргэдээ Оросоос нэн даруй гарч явахыг уриалав.
"АНУ-ын иргэд Орост очихоос татгалзах нь зүйтэй. ОХУ-д амьдарч байгаа болон аялал жуулчлалаар ирсэн америкчууд одоогоор хувийн шугамаар зорчих хязгаарлагдмал боломж байгаа дээр нэн даруй нутаг буцах ёстой" гэж элчин сайдын сануулгад өгүүлжээ.
Мөн давхар иргэншилтэй иргэдийг ОХУ-ын зүгээс хэсэгчилсэн цэрэг татлагад дайчилж магадгүй хэмээн анхаарууллаа.
Өмнө нь Болгарын Гадаад хэргийн яам Орост байгаа өөрийн иргэдэд онцгой сэргэмжтэй байхыг сануулсан юм. Ийм сануулгыг Польш улс ч гаргаад байна.