“ДЭЛХИЙН ЗҮРХНИЙ ӨДӨР“-ийг тохиолдуулан УГТЭ-т нээлттэй хаалганы өдөрлөг болж байна



Халдварт бус өвчлөлөөс зүрх судасны эмгэг нь дэлхийн нийт хүн амын нас баралтын ТЭРГҮҮЛЭХ шалтгаан болдог. Зүрхний өвчлөл, тархинд цус харвалтын шалтгаанаар дэлхийд жил бүр 18.6 сая амь нас алдагдаж байдаг ч тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Монгол улсын хувьд зүрх судасны эмгэг нь өвчлөлийн тэргүүлэгч 5 шалтгааны нэг ба нас баралтын хувьд сүүлийн 10 жилийн туршид буурсаар байгаа ч тэргүүлэгч шалтгаан хэвээр байсаар байна.

Дэлхийн Зүрхний Федерациас хүн амын дунд зүрх судасны өвчний талаар мэдлэгийг түгээх, түүнээс урьдчилан сэргийлэхэд уриалах жил бүрийн 09 сарын 29-ны өдрийг ДЭЛХИЙН ЗҮРХНИЙ ӨДӨР хэмээн нэрийдэж дэлхийн нийт хүн амыг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.

Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг, УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төвөөс энэ өдөр иргэдэд нээлттэй онлайн хэлбэрээр мэдээлэл өгөх, иргэдийн асуултад нээлттэй зөвөлгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэ хүрээнд Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэгийн Зүрх судасны үндэсний төвийн зүгээс мэргэжлийн багуудтай хамтран иргэдэд онлайнаар мэдээлэл өгч та бүхний сонирхсон асуултад нээлттэй хариулах болно.

Хэзээ: Дэлхийн зүрхний өдөр буюу 2022 оны 09 сарын 29 ны өдөр

Хуваарь:

10:00 – 11:00 Зүрхний шигдээсийн баг

11.00 – 12.00 Хавхлагын баг

12.00 – 13:00 Төрөлхийн гажигын баг

13:00 – 14:00 Зүрхний дутагдлын баг

15:00 – 16:00 Хэм судлалын баг

Иргэд дараах хаягаар дээрх цагуудад онлайн оролцож мэдээлэл авах боломжтой.

Arslan.mn

ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ ЭМЧ НАРЫН МЭДЭЭЛЭЛ

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ