"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа барилга, байгууламж, төсөл хөтөлбөрүүдэд хяналт тавьж, гүйцэтгэгч компаниудад мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд баригдаж байгаа сумын захиргааны барилгын ажил 30 хувьтай, 17 ортой сумын эмнэлгийн барилгын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна.